Газар, нэгжийн үйл ажиллагаа

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР

Үндэсний төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахад удирдлага, санхүү, хөрөнгө оруулалт, хүний нөөц, аж ахуйн үйлчилгээг хангаж; хууль эрхзүйн хүрээнд үйл ажиллагаандаа хяналт, мониторинг хийх; гадаад, дотоодын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон нийттэй харилцах, сурталчлах зэрэг байгууллагын менежмент, маркетингийн үйл ажиллагааг зохион байгуулах; ЮНЕСКО, олон улсын байгууллагатай соёлын өвийн чиглэлээр хамтран ажиллахад бодлогын дэмжлэг үзүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.  

Овог, нэрАлбан тушаалАлбаны цахим шуудан
1 Г.Энхбат Захирал enkhbat@ncch.gov.mn
  Захиргаа, удирдлагын газар 
2 А.Ганбат Захиргаа, удирдлагын газрын дарга ganbat.a@ncch.gov.mn
3 Ч.Өнөртогтох Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч unurtogtokh@ncch.gov.mn
4 С.Сайнзолбоо Үйлчилгээ, аюулгүй байдлын албаны дарга sainzolboo@ncch.gov.mn
5 Д.Түвшиндэлгэр Захиргааны мэргэжилтэн kherlen@ncch.gov.mn
6 О.Хэрлэн Тооцооны нягтлан бодогч kherlen@ncch.gov.mn
7 Л.Батчимэг Нярав batchimeg@ncch.gov.mn
8 Ц.Байгалмаа Архив-бичиг хэргийн эрхлэгч baigalmaa@ncch.gov.mn
9 Ц.Баянмөнх Олон нийттэй харилцах ажилтан baigalmaa@ncch.gov.mn
10 Б.Мөнгөнцоож Дотоод хяналт шалгалтын ажилтан munguntsooj@ncch.gov.mn
11   Гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн  

БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ГАЗАР

Монгол Улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн Соёлын өвийн бүртгэлийн тухай 4 дүгээр бүлэгт заасан тогтолцооны дагуух шатлалаар соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, уг санд соёлын биет болон биет бус өвийг бүртгэх, соёлын өвийн үзлэг тооллого болон шилжилт хөдөлгөөний тоо дүн мэдээг нэгтгэх, тайлагнах, олон нийтийн хэрэгцээнд ашиглах, сурталчлах зэрэг үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Соёлын өвийг бүртгэх, судлах, сурталчлах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд:

  •  Соёлын өвийг таньж тогтоох, тодорхойлох;
  •  Бүртгэн баримтжуулах;
  •  Бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;
  •  Аргазүйн зөвлөгөө өгөх;
  •  Олон нийтэд таниулан сурталчлах;
  •  Мэдлэг ойлголтыг дээшлүүлэх;
  •  Лавлагаа мэдээлэл.
Овог, нэрАлбан тушаалАлбаны цахим шуудан
1 А.Саруул Бүртгэл, мэдээллийн газрын дарга saruul@ncch.gov.mn
2 Э.Ганбат Ерөнхий бүртгэл, мэдээллийн санч ganbat@ncch.gov.mn
3 Н.Баасансамбуу Бүртгэл, мэдээллийн санч (Түүх, соёлын үл хөдлөх дурсгал хариуцсан) baasansambuu@ncch.gov.mn
4 Б.Бямбажаргал Бүртгэл, мэдээллийн санч (Түүх, соёлын үл хөдлөх дурсгал хариуцсан) byambajargal@ncch.gov.mn
5 С.Тэгшжаргал Бүртгэл, мэдээллийн санч (Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл хариуцсан) tegshjargal@ncch.gov.mn
6 Г.Лхагвасүрэн Бүртгэл, мэдээллийн санч (Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл хариуцсан) lkhagvasuren@ncch.gov.mn
7 Х.Түмэнбаяр Бүртгэл, мэдээллийн санч (Баримтат өв хариуцсан) tumenbayar@ncch.gov.mn
8 Т.Оюунбат Бүртгэл, мэдээллийн санч (Соёлын биет бус өв хариуцсан) oyunbat@ncch.gov.mn
9 М.Ганболд Бүртгэл, мэдээллийн санч (Соёлын биет бус өв хариуцсан) ganbold@ncch.gov.mn
10 Г.Ариунтунгалаг Бүртгэл, мэдээллийн санч (Соёлын биет бус өв хариуцсан) ariuntungalag@ncch.gov.mn
11 Г.Наранцацрал Бүртгэл, мэдээллийн санч (Архивч) narantsatsral@ncch.gov.mn

ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ, ТЕХНОЛОГИ СУДАЛГААНЫ ГАЗАР

Археологийн олдвор, хөшөө чулуун дурсгал, сүм хийд, түүхэн дурсгалт уран барилгын өнгө будаг зэрэг органик болон органик бус эд өлгийн эвдрэл гэмтлийг тодорхойлох, музейн үзмэрийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах арга зүйн технологийг Монгол орны эрс тэс уур амьсгалд тохируулан боловсруулж, соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон талт суурь судалгаанд суурилсан мэдээллийн сан үүсгэх замаар соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааныг практикт нэвтрүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэдэг.

Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон талт суурь судалгааны чиг үүргийн хүрээнд:

  • Материал судлал;
  • Хүрээлэн буй орчны эрсдэлийн тандалт судалгаа;
  • Тогтвортой хүрээлэн буй орчин бүрдүүлэлт;
  • Археологийн олдворын хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт;
  • Хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны чиглэлээр сургалт зохион байгуулах гэсэн үйл ажиллагааг тус тус хэрэгжүүлж байна.
Овог, нэрАлбан тушаалАлбаны цахим шуудан
1 М.Оюунтулга Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын дарга oyuntulga@ncch.gov.mn
2 Б.Энхзаяа Ерөнхий технологич enkhzaya@ncch.gov.mn
3 Н.Чинтөгөлдөр Сэргээн засварлагч chintuguldur@ncch.gov.mn
4 Д.Аззаяа Сэргээн засварлагч (археологийн олдвор) azzaya@ncch.gov.mn
5 С.Өлзиймаа Ариутгалын технологич (химич) ulziimaa@ncch.gov.mn

СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ГАЗАР 

Цагийн эрхээр эвдэрч гэмтсэн мод, чулуу, металл, даавуу, цаас, арьс шир, яс, шавар, шаазан зэрэг төрөл бүрийн материалаар хийгдсэн үзмэр, эд өлгийн зүйл болон байгалийн хад чулуун хөшөө, үл хөдлөх дурсгалыг шинжлэх ухааны судалгаанд үндэслэн, урлахуйн ухааны уламжлалт мэдлэг, арга ухааныг орчин үеийн дэвшилтэт арга технологитой хослуулан сэргээн засварлах үйл ажиллагааг хийж гүйцэтгэдэг. 

Сэргээн засварлах чиг үүргийн хүрээнд:

  • Байгалийн хад чулуугаар бүтээгдсэн хөшөө дурсгалыг оршиж буй газар дээр нь болон сэргээн засварлах лабораторид түр шилжүүлэн бэхжүүлж сэргээн засварлах;
  • Дурсгалт уран барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлах эрх бүхий байгууллагад мэргэжил аргазүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, дурсгалт барилгын өнгө будгийн сэргээн засварлалтын ажлыг гүйцэтгэх;  
  • Соёлын өвийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах зорилгын хүрээнд хуулбар хийх; хэв, дардас авах;
  • Сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын шинэ дэвшилтэт технологи судлан нэвтрүүлэх, үндэсний уламжлалт урлахуйн ухаантай уялдуулан (хослуулан) сэргээн засварлалтын арга технологийг хөгжүүлэх;
  • Музей, соёлын өвийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын ажилтнуудад сэргээн засварлах арга зүй, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг эрхэлдэг. 
Овог, нэрАлбан тушаалАлбаны цахим шуудан
1 Э.Батжаргал Сэргээн засварлах газрын дарга batjargal@ncch.gov.mn
2 С.Даваадарь Ерөнхий сэргээн засварлагч davaadari@ncch.gov.mn
3 Б.Мягмарсүрэн Сэргээн засварлагч (даавуу, зөөлөн эдлэл) myagmarsuren@ncch.gov.mn
4 О.Онон Сэргээн засварлагч (даавуу, зөөлөн эдлэл) onon@ncch.gov.mn
5 Б.Цэцэгмаа Сэргээн засварлагч (даавуу, зөөлөн эдлэл)  
6 Н.Жамбал Сэргээн засварлагч (металл эдлэл) jambal@ncch.gov.mn
7 А.Мөнгөнцоож Сэргээн засварлагч (монгол зураг) munguntsooj@ncch.gov.mn
8 Т.Сүхбаатар Сэргээн засварлагч (модон эдлэл) sukhbaatar@ncch.gov.mn
9 Д.Ананд Сэргээн засварлагч (цаасан урлал) anand@ncch.gov.mn
10 Б.Намжуур Сэргээн засварлагч (баримал) namjuur@ncch.gov.mn
11 Б.Сарангоо Сэргээн засварлагч (танка) sarangoo@ncch.gov.mn
12 А.Батбаяр Сэргээн засварлагч (керамик) batbayar@ncch.gov.mn
13 Р.Сэнгүм Сэргээн засварлагч (арьс шир) sengum@ncch.gov.mn
14 Л.Оргилтуяа Сан хөмрөгч orgiltuya@ncch.gov.mn

ТҮҮХЭН ДУРСГАЛТ БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛЫГ ХАМГААЛАХ ГАЗАР

Тус газар нь эртний түүхэн дурсгалт барилга болон эртний хот суурины үлдэгдэл, туурь зэрэг архитектурын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын  ажлын зураг төсөл, эвдрэл, гэмтлийн судалгаа, төсөв, сэргээн засварлах эрх бүхий байгууллагын ажлын төлөвлөлт, гүйцэтгэл зэрэгт хяналт тавих, зөвлөн туслах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, хамтран ажилладаг.

Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг хамгаалах үйл ажиллагааны хүрээнд:

  • Дурсгалт газрын хадгалалт хамгаалалт, эвдрэл гэмтлийн судалгаа, нөхцөл байдлын дүн шинжилгээ, материал бүтцийн судалгааг холбогдох судалгааны байгууллага, их дээд сургууль, хүрээлэн болон Үндэсний төвийн холбогдох газар нэгжүүдтэй хамтран гүйцэтгэнэ;
  • Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг таньж тогтоох, зэрэглэх, сэргээн засварлалтын зураг төсөл зохиох, сэргээн засварлах ажлыг гүйцэтгэх эрх бүхий байгууллагын техникийн болон боловсон хүчний чадавхыг үнэлэх ажилд хамтран оролцоно;
  • Дурсгалт барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлах ажлын зураг төсөл, төсөв зохиох болон сэргээн засварлалтын ажил гүйцэтгэж буй байгууллагад мэргэжил аргазүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.
Овог, нэрАлбан тушаалАлбаны цахим шуудан
1 С.Одмаа Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг хамгаалах газрын дарга odmaa@ncch.gov.mn
2 Б.Ариунзаяа Дурсгалт уран барилга, архитектурын зураг төслийн мэргэжилтэн ariunzaya@ncch.gov.mn
3 Ч.Болорчимэг Дурсгалт уран барилга, архитектурын зураг төслийн мэргэжилтэн bolorchimeg@ncch.gov.mn

АВРАН ХАМГААЛАХ, ЭРСДЭЛИЙН СУДАЛГААНЫ ГАЗАР

Соёлын биет болон биет бус өвд учруулж буй эрсдэлийг судлах, байгалийн болон нийгмийн хүчин зүйлийн сөрөг нөлөөлөл, түүнээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах замаар соёлын өвийг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хүсэлт захиалга, төлөвлөгөөт болон цаг үеийн шаардлагаар оролцогч талуудын хамтын ажиллагааны хүрээнд судалгааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж ажиллаж байна.   

Авран хамгаалах, эрсдэлийн судалгааны чиг үүргийн хүрээнд:

  • Соёлын өвийг авран хамгаалах арга хэмжээг шуурхай зохион байгуулна;

  • Соёлын өвийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, холбогдох байгууллагад танилцуулах зэрэг үйл ажиллагааг хийж гүйцэтгэдэг.  

  • Үндэсний хэмжээнд соёлын өвд сөрөг нөлөөлөх байгалийн гамшиг эрсдэл болон нийгмийн сөрөг хүчин зүйлийн эрсдэлийн төрөлжсөн судалгаа, үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран хийнэ;

  • Аж ахуйн нэгж, байгууллага, хувь иргэдээс палеонтологи, археологийн авран хамгаалах хайгуул, малтлага судалгааны ажил хийлгэх захиалгыг хүлээн авч, холбогдох эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг улсын хэмжээнд зохицуулна;

Овог, нэрАлбан тушаалАлбаны цахим шуудан
1 Г.Анхсанаа Авран хамгаалах, эрсдэлийн судалгааны газрын дарга ankhsanaa@ncch.gov.mn
2 Б.Амгаланбат Шинжээч (Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын) amgalanbat@ncch.gov.mn
3 Б.Эрдэнэсувд Шинжээч (Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн) erdenesuvd@ncch.gov.mn
4 О.Цэвэлмаа Шинжээч (Соёлын биет бус өвийн) tsevelmaa@ncch.gov.mn

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР  

Тус газар нь соёлын биет болон биет бус өвийн цахим бүртгэлийн системийг улсын хэмжээнд төлөвлөх, шинэчлэх, мэдээллийн сангийн үндэсний сүлжээ бий болгох, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санг гэрэл зураг, дуу дүрс бичлэг, 3-н хэмжээст мэдээллээр баяжуулах ажлыг байгууллагынхаа бусад газар нэгжүүд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг.

Мэдээллийн технологийн үйл ажиллагааны хүрээнд:

  • Соёлын биет болон биет бус өвийн программ хангамж, системийн  аюулгүй байдлын камер, серверийн хэвийн үйл ажиллагааг хангана;

  • Байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн бүх талын дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна. 

  • Соёлын өвийн шат, шатны бүртгэл, мэдээллийн санг цахим бүртгэл, мэдээллийн аюулгүй байдал, программ хангамжийн хэвийн ажиллагааг мэргэжил аргазүйгээр хангана;

  • Олон нийтэд цахим үйлчилгээ үзүүлэх, танилцуулах, сурталчлахад мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллана;

  • Соёлын өвийг гэрэл зураг, дүрс бичлэг, 3-н хэмжээст мэдээллээр баримтжуулна;

  • Соёлын өвийн орон зайн мэдээлэлд суурилсан төрөлжсөн мэдээллийн сан бий болгоно;

Овог, нэрАлбан тушаалАлбаны цахим шуудан
1 Д.Сайнбаяр Мэдээллийн технологийн газрын дарга sainbayar@ncch.gov.mn
2   Программист  
3 Б.Шагж Программист shagj@ncch.gov.mn
4 Д.Мөнхбаатар Компьютер графикч munkhbaatar@ncch.gov.mn
5 О.Батчулуун Компьютер графикч batchuluun@ncch.gov.mn
6 С.Баасандорж Инженер (Газар зүйн мэдээллийн зайнаас тандан судлах) baasandorj@ncch.gov.mn