Өргөдөл, гомдол

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ

Өргөдөл, гомдол гаргагч нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалахыг хориглоно.
Соёлын өвийн үндэсний төвийн архив, бичиг хэргийн эрхлэгч нь өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөө өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах, түүнийг хүлээн авсан талаарх мэдээлэл, холбогдох зөвлөгөө, тайлбар, хариу өгнө.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Соёлын өвийн үндэсний төв нь өргөдөл, гомдол, санал хүсэлтийг дараах хэлбэрүүдээр хүлээн авна.
Үүнд:
Бичгээр өргөдөл гаргахдаа:
  • Өргөдөл, гомдол, гаргаж буй байгууллагын нэр
  • Өргөдөл гаргасан өдрийн он, сар, өдөр
  • Овог, нэр
  • Гол утга санааг тодорхой, цэгцтэй бичих
  • Соёлын өвийн үндэсний төвийн А/05 дугаар тушаалын Маягт №1 бөглөх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хавсралт материалаа дурдах
  • Хамтран хэд хэдэн хүн цуг гаргаж буй бол бүгд гарын үсэг зурах ба эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргах
  • Соёлын өвд бүртгүүлэх бол тухайн өргөдөл гаргагчийн нэр дээр өргөдлөө бичиж бүртгүүлэх
  • Гэрийн хаяг, ажил, албан тушаалаа тодорхой бичих
  • Утасны дугаар
  • Регистрийн дугаар
Хэрэв та гаргаж буй өргөдөл, гомдлоо нууцалж буй бол дугтуйн гадна талд “нууц”, “гарт нь” гэж бичих бөгөөд хүлээн авагчийн нэр, албан тушаалыг тодорхой бичнэ үү.
 
Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30 - 13:30 Цайны цаг)
Архив бичиг хэргийн эрхлэгч: Н.Отгонцэцэг
Утас: 77779004
 
Соёлын өвийн үндэсний төвд ирсэн өргөдөл гомдол, хариутай бичгийн шийдвэрлэлтийн мэдээ.