- СӨРТИЙН ХӨШӨӨ ЧУЛУУ -

Сөртийн хөшөө чулууд нь Ховд аймгийн Ховд сумын төвөөс баруун урагш 6 км зайд байрладаг. Энд нийт 8 хөшөө чулуу бий. Сөртийн хөшөө чулууд нь МЭӨ IҮ-ҮIII зууны үед холбогдоно. Хөшөө чулуунуудыг саарал болон хар саарал өнгө бүхий боржин чулуугаар үйлдэж, баруун зүгээс зүүн тийш чиглэлтэйгээр нэг шугамд зэрэгцүүлэн босгосон байна. Энэхүү дурсгалт газар нь нутгийн өвөрмөц соёлыг агуулсан түүх, соёлын чухал дурсгалт газарт юм. 

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын ““Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.