- САНГИЙН ХЭРЭМ -

Ховд аймгийн төв талбайгаас 750 метрийн зайд 10.5 га газрыг эзлэн орших ба 300 гаруй жилийн түүхтэй, манжийн бэхлэлтийн үед барьсан хэрмийн үлдэгдэл гэдгээрээ онцлог юм. 19-р зууны эхэн үед сангийн хот нь засаг захиргааны шинжийг олж, тэнд Манж амбан , ордныхон, түшмэдүүд Монгол жургааны газар ажиллаж байжээ. Сангийн хот нь дорно дахины хэрмэн бэхлэлттэй хотын ерөнхий бүтцийг дагаж дөрвөлжин хэлбэртэй шавар хэрмээр хүрээлэгдсэн байна.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.