- ХАЛИУНЫ ХӨТЛИЙН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ -

Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Халиуны хөтөл хэмээх газарт Түрэгийн үеийн тахилын онгон, хүн чулуу оршин байна. Тахилын онгон нь хашлага чулуу болон хүн чулуу, 17 ш зэл чулуудаас бүрдэнэ. Хүн чулуу нь баруун гараа цээжин хэсэгт байрлуулж, зүүн гарыг гэдэс хэсэгт байрлуулан хутга атгуулсан байна.
Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.