- ШААХАР ТОЛГОЙН ХАДНЫ ЗУРАГ -

Говь-Алтай аймгийн Чандмань сумын төвөөс 40 орчим км зайд орших Шаахар хэмээх жижиг хадтай толгой байдаг. Хаднаа ан амьтад, янгир, буга, эртний анчид болон овог аймгуудын тамга тэмдэг зэргийг дүрсэлсэн нийт 165 хадан дээрх 820 гаруй дүрслэл байх бөгөөд хүрэл зэвсгийн эхэн үеэс төмөр зэвсгийн түрүү үед холбогдох дурсгал юм.
Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 65 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.