- ТООСГОТЫН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ -

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын төвөөс баруун урагш 20 гаруй км зайд, Тоосгон дэн буюу Дэлийн үзүүр хэмээх газарт Түрэгийн үеийн 3 хүн чулуу, тахилын онгон бүхий цогцолбор дурсгал бий.
Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.