- БИГЭР НОМУН ХАНЫ ХИЙДИЙН ТУУРЬ -

Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс 18 км-ийн зайд Бурхан буудай уулын зүүн сугаас доош дэрсний хаяан дээр Бигэр номун хааны хүрээний туурь байдаг. Бигэр номун ханы хийд нь Цогчэн дуган, гүнрэгийн дуган, Дарь эхийн дуган,Нандин шүтээн гэсэн дугануудтай. Улаан сахиус, улаан ядам тахилгатай байжээ. Дацанд барагцаалбал 100 гаруй лам суудаг, Цагдуултай голын эхээс баруун урд уулнаас мөргөлчид ирж мөргөдөг байсан.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 179 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн