- БИЧИГТИЙН БУУЦНЫ ХАДНЫ ЗУРАГ, БИЧЭЭС -

Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс 17 км зайд, Бичигтийн хавцлын төв хэсэгт ёроолоосоо орой хүртэл хадны зурагтай хэд хэдэн өндөр хадтай 3 хэсэг газарт хадны зураг бичээс байна. Нэгдүгээр хэсэг буюу Бичигт хад-1 нь хавцлын тэхий гүнд, хоёрдугаар хэсэг Бичигт хад-2 нь дараагийн уулын хаданд, Бичигт хад-3 нь хоёр дахь хадны зургаас 100 орчим метрийн зайд орших ууланд бий. Эндхийн хадны зургуудаас хамгийн сонирхолтой нь ан амьтдыг хашиж, хөөж, отож, агнаж /үргээлгэ/ буй байдлыг харуулсан хэсгүүд юм. Мөн энд дөрвөн хэсэг эртний түрэг бичээс бий. Үүнийг Бигэрийн түрэг бичээс ч гэдэг.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.