- ГҮМБИЙН ДЭНЖИЙН БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ -

Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс баруун зүгт 10 км орчим орших Орхон голын хойно орших жижиг дэнжийг Гүмбийн дэнж хэмээн нэрлэнэ. Тус газарт саарал өнгийн чулуугаар үйлдсэн бугын хийсвэр дүрслэлтэй нэгэн хөшөө бий. Дэлхийн өв Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд байрладаг.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.