- ЦАХИУРТЫН ХӨНДИЙН ЧУЛУУН ЗЭВСГИЙН ДАРХНЫ ГАЗАР -
Өмнөговь аймгийн Номгон сумын төвөөс зүүн зүгт 64 км зайд, Өвөрхангай аймгийн Богд сумдын нутгийн заагт оршино. Энэ сууриныг 1995 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан “Монголын чулуун зэвсгийн үе” төслийн хээрийн шинжилгээний ажлын үеэр хийгдсэн хайгуулын явцад анх олж илрүүлжээ. Ойролцоогоор 20 км2 талбай эзлэх энэ суурин нь газрын хөрсөн дээрээ хуучин чулуун зэвсгийн доод шатнаас эхлэн шинэ чулуун зэвсгийн эхэн үеийг хамарсан хэдэн зуун мянган чулуун зэвсгийн дурсгалыг агуулдаг. Он цагийн хамаарлын хувьд асар урт хугацааг хамарсан, өргөн уудам талбайг эзлэн оршсон чулуун зэвсгийн ийм суурин Монгол, Төв Ази төдийгүй дэлхийд маш ховор тохиолддог.
Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.