- ХЭРМИЙН ЦАВ, ЦАГААН ХОШУУ, БҮГИЙН ЦАВ, ГУРИЛЫН ЦАВ, АЛТАН-УУЛ, НЭМЭГТ, УХАА ТОЛГОДЫН ПАЛЕОНТОЛОГИЙН ДУРСГАЛТ ГАЗАР -
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хэрмийн цав, Цагаан хошуу, Бүгийн цав, Гурилын цав, Алтан-Уул, Нэмэгт, Ухаа толгодын палеонтологийн дурсгалт газар Хожуу Цэрд, Нэмэгтийн цаг үе (K2 nm)-д хамаарна. Олон төрлийн ургамал, чулуужсан мод, моллюск, матар, гүрвэл, яст мэлхий, олон төрөл, зүйлийн үлэг гүрвэл, үлэг гүрвэлийн мөр олддог.
Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.