- МОГОЙН ДЭЛИЙН ПАЛЕОНТОЛОГИЙН ДУРСГАЛТ ГАЗАР -
Өмнөговь аймгийн Манлай сумын төвөөс зүүн хойш 6км орчим зайд байрлах улаавтар өнгийн уулыг Могойт уул гэнэ. Могойн дэлийн палеонтологийн дурсгалт газар нь Түрүү цэрд (K1)-ийн цаг үед хамаарах бөгөөд ургамал, шавж, моллюск, остракод, загас олддог.
Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.