- ШАР ЦАВЫН ПАЛЕОНТОЛОГИЙН ДУРСГАЛТ ГАЗАР -
Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн нутаг Шар цавын палеонтологийн дурсгалт газар нь Хожуу Цэрд, Баян ширээгийн цаг үе (K2 bs)-д хамаарна. Чулуужсан мод, моллюск, үлэг гүрвэлээс завропод, авимимус, үлэг гүрвэлийн мөр олддог.
Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн