- БАЙШИН ЦАВ, ХУУРАЙ ЦАВ, ҮРЭЛБЭ, АМТГАЙН ПАЛЕОНТОЛОГИЙН ДУРСГАЛТ ГАЗРУУД -

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Байшин цав, Хуурай цав, Үрэлбэ, Амтгайн палеонтологийн дурсгалт газрууд Хожуу Цэрд, Баян ширээгийн цаг үе (K2 bs)-д хамаарна. Дун, хясаа, ургамал, яст мэлхий, үлэг гүрвэлээс анкилозаврид, орнитомимид, завропод, теропод, тираннозаврид, гадрозаврид,  үлэг гүрвэлийн өндөг олддог.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.