- БАЙШИРЫН УСНЫ БУГАН ХӨШӨӨ -

Булган аймгийн Сайхан сумын нутагт орших энэхүү дурсгал нь Хайрхан уулын урд хөндий дагасан Байширын бүрд хэмээх газар бий. Энэхүү буган хөшөөг дөрвөлжин булшны хашлага чулуу болгон дахин ашигласан бололтой. Нийтдээ 9 буган хөшөө байгаагаас зарим хөшөөд он удаан жил газрын хөрснөө шигдсэн байдалтай байна. 

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.