- БИЙБУЛАГИЙН БАЛГАС -

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвөөс баруун тийш 13 км зайд, Сэлэнгэ мөрний хойд хөвөөнд, эртний балгасны туурь байдаг нь Уйгур улсын соёл, шашны нэгэн томоохон төв Байбалык хотын ор үлдэц юм. Нутгийн ард олон эрт цагаас энэ хотын туурийг Бийбулагийн балгас хэмээн нэрлэсээр ирсэн нь даруй эртний нэрээ хадгалан үлдсэн гайхамшигт жишээ болно. Эл хотыг үүсгэн байгуулсан тухай “Сэлэнгийн чулуу” хэмээн алдаршсан Могойн Шинэ Усны хөшөө буюу Моюнчур хааны гэрэлт хөшөөнд өгүүлжээ. Энд нийт гурван хэрэм буйн үндсэн хэсэг нь баруун болон хойд талдаа шавар дагтаршуулан дэлдэж хийсэн өндөр ханатай дөрвөлжин том хэрэм юм.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.