- ОНГИЙН ГОЛЫН БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ -

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас 30 орчим км-т Онгийн голын хөвөөнд байдаг. Буган чулуун хөшөө бол бичиг үсэггүй̆ байсан хүрэл ба түрүү төмрийн үеийн нүүдэлчдийн түүх ба урлаг, утга соёл, шашин шүтлэг, нийгмийн байгууллыг судлах хосгүй̆ дурсгал юм. Онгийн голын буган чулуун хөшөөнд бугын оронд морь дүрсэлсэн байдаг нь онцлог юм.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.