Дарагшад Гомбо

ЭЗЭМШИГЧ БАЙГУУЛГА

Эрдэнэ зуу музей

ТАЙЛБАР

Дөрвөн мутарт Дарагшад Гомбо бурхан хуйларсан улаан галын дунд гурвалжин хүрээ бүхий бадам цэцгийн наран мандал дээр чимэг зүүлттэй хар морь хөлөглөн оршино. Түүний тэргүүний баруун талаас баавгайн толгой гарсан, хөх бараан лагшин, дээш боссон үстэй. Лагшиндаа улаан торгон дээл, хар торгон нөмрөг, баавгайн арьс соёрхож, хүний нойтон толгой хэлхэн зүүж, тэргүүндээ хохимой толгойн титэм асаажээ. Тэрбээр дээд хоёр мутартаа хорт мод, бэрээ барин далайж, доод хоёр мутраараа тэрсүүдийг цаламдан чирж, зүрх, цустай гавал барьсан байна. Зургийн баруун дээр шар бандида малгай, номын хувцастай, хонх, очир барьсан шарын шашны лам заларчээ. Дарагшад бурханы өмнө дөрвөн мутарт Лхам бурхан хондлойдоо нүдтэй шар халзан луус хөлөглөн, цусан далай гатлан буй. Лхам бурхaны оройд сар, хүйсэнд нар мандаж, дээд хоёр мутартаа очирт илд, эрдэнээр бөөлжигч хулгана, урд хоёр мутартаа хүний хүүр, цусаар дүүрсэн гавал барьжээ. Зургийн доод хэсэгт догшдын тахил, балин тэргүүтнийг дүрсэлсэн байна.

Trakshad Mahakala

OWNER ORGANIZATION

Erdene Zuu Museum

DESCRIPTION

The four-armed, wrathful dark-blue Trakṣad Mahākāla has a bear’s head jutting out on the right behind his skull diadem. His brown hair streams upwards and he wears orange silk robes, a flowing cape with bear’s claws attached and a necklace of freshly severed heads. His upper two hands hold a poison tree and a stick; his lower hands hold a noose and a heart-filled skull. Surrounded by flames and set within a triangle, he rides a black horse adorned with ornaments. Behind the horse’s tail is a naked human figure, lassoed round the neck by a blue snake. In the top right corner is a Gelugpa monk, wearing robes and a pandita hat and holding a bell and vajra. Beneath Mahākāla is four-armed Śrī Devī, who rides a mule with an eye in its flank across a sea of blood. She wears a flayed human skin; her upper hands hold a sword and a mongoose and her lower a skull cup full of blood. In the foreground of the painting, set in a gentle landscape of triangular hills, are various offerings including torma and auspicious gems.

 

© 2026 Шүтээн урлаг дахь Морин эрдэнэ · Гэрэл зургийн үзэсгэлэн