“Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын зайны сургалт" болж байна.
БНСУ-ын Соёлын өвийн судалгааны хүрээлэнгийн Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны төв, Монгол Улсын Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв хамтран 2021 оны 9 дүгээр сарын 6-наас 10-ны өдрүүдэд “СОЁЛЫН БИЕТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТЫН ЗАЙНЫ СУРГАЛТ”-ыг зохион байгуулж байна. Сургалтанд найман байгууллагын 25 мэргэжилтэн хамрагдаж байгаа бөгөөд энэхүү сургалт нь 2 талын хамтын ажиллагааны эхлэл болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Цаашид манай 2 байгууллага хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлэн Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлах чиглэлээр сургалт, судалгааны ажлуудыг үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөж байна.