Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн баримтжуулалт хийгдлээ.
Соёлын өвийн үндэсний төвөөс түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг дүрс бичлэгээр баримтжуулах ажлын 2015 оноос эхлэн үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 2021 онд Засгийн газрын ордонд байрлаж буй “Хүйс толгойн 1 дүгээр хөшөө”, Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй 20 нэрийн 1600 гаруй боть ном, судрыг түүвэрлэн баримтжуулах ажлыг хийлээ. Ингэснээр түүх, соёлын хосгүй үнэт 778 дурсгалт зүйлийн 701 дурсгалт зүйлийг баримтжуулалтад хамруулаад байна.