“ОЮУНЫ ӨМЧ БА СОЁЛЫН ӨВ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Соёлын бүтээлч сарын хүрээнд Соёлын өвийн үндэсний төв нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтран “Оюуны өмч ба соёлын өв” цахим-танхим хосолсон сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад аймаг, нийслэлийн Соёл урлагийн газрын соёлын өв хариуцсан мэргэжилтнүүд, музейн бүртгэл, мэдээллийн санч нар хамрагдсан бөгөөд танхимаар 35, цахимаар 75 хүн оролцсон энэхүү хурлыг тус Үндэсний төвийн Бүртгэл мэдээллийн газрын дарга А.Саруул хөтлөн явуулсан юм.