ЗАВХАН АЙМГИЙН БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ, ТАХИЛЫН ЧУЛУУН ХӨШӨӨНД СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ ХИЙЛЭЭ
Соёлын өвийн үндэсний төвөөс Завхан аймгийн музейн урд байрлах гэрэлт хөшөө болон Завхан аймгийн Дөрвөлжин суманд орших буган чулуун хөшөө, тахилын чулуу зэрэг нийт 3 чулуун дурсгалын сэргээн засварлалтыг 06 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд амжилттай гүйцэтгэлээ.
Тус сэргээн засварлалтын ажлын хүрээнд чулуун дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, үүссэн гэмтэл, элэгдэл, бохирдлыг мэргэжлийн арга аргачлалын дагуу сэргээн засварлан, цаашид удаан хугацаанд хадгалан хамгаалах нөхцөлийг бүрдүүллээ.







