"СОЁЛЫН ӨВД НӨЛӨӨЛӨХ ГАМШИГ, ЭРСДЭЛ" БҮТЭЭЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдөр батлагдсанаар тухайн өдрийг Соёлын биет бус өвийн олон улсын өдөр болгон тэмдэглэхээр соёрхсон байдаг. Монгол Улс 2023 оноос эхлэн энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ өдрийг тохиолдуулан Соёлын өвийн үндэсний төв "Соёлын өвд нөлөөлөх гамшиг, эрсдэл" бүтээлийг эрхлэн хэвлүүлснээ 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр уншигчдын гар дээр өргөн барилаа.
 
“Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аяны хүрээнд зохион байгуулсан энэхүү гарын авлагын нээлтэд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй, ЮНЕСКО-ийн Зүүн Хойд Азийн төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Г.Намуун, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Гамшгийн эрсдэл, салбар дундын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D), хошууч Д.Нарантуяа, ЗГХА Соёл урлагийн газрын Соёлын арга хэмжээ хариуцсан ажилтан Ж.Насанжаргал, СУИС-ийн Хөгжмийн сургуулийн захирал, доктор (Ph.D) Ц.Цэвэгсүрэн, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Ш.Эрдэнэцэцэг, Соёл судлаач, доктор (Ph.D) С.Юндэнбат, “Цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч, 8 дахь үеийн цуурч Б.Наранбат тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.