СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Дорноговь аймгийн музей сургалт, судалгааны төвөөс ирүүлсэн албан хүсэлтийн дагуу тус музейн үүдэнд байрлах чулуун том эм арсланг сэргээн засварлахаар 2024 оны 04 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд ажиллаж байна.

Сэргээн засварлах ажлын хүрээнд Дорноговь аймгийн Соёл, урлагийн газар, Музей сургалт, судалгааны төв болон сумдын соёлын төвийн мэргэжилтнүүдэд онол, практик хосолсон “Соёлын биет өвийн сэргээн засварлалт болон бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт” сэдэвт сургалтыг танхим-цахим хослуулан зохион байгуулав.

Сургалтаар Соёлын биет өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалт болон музейн үзмэрт анхан шатны цэвэрлэгээ, хайрцаг сав, баглаа боодол хийх, соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэх арга зүй сэдвээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч мэдлэг ойлголтыг нэмэгдүүллээ.