“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД СУУЛГАЛАА
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Соёлын өвийн үндэсний, төвийн хамт олон 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод арчилж усалсан бол 05 дугаар сарын 20-ны өдөр байгууллагынхаа хашаанд мод суулгалаа.