“СОЁЛЫН ӨВИЙН СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТЫН ТЕХНОЛОГИЙН СОЛИЛЦОО-2024” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Соёлын өвийн үндэсний төвд 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Солонгосын Уламжлалт барилга архитектур болон Технологийн сан хамтран “Монгол-Солонгосын Соёлын өвийн сэргээн засварлалтын технологийн солилцоо-2024” семинарыг зохион байгуулсан.

Семинарт Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, Монгол Улсын сэргээн засварлалтын Зөвлөх архитектор, доктор З.Оюунбилэг, Дангүг их сургуулийн хүндэт профессор Ким Жоншин, Солонгосын Үндэсний өвийн зөвлөлийн гишүүн Ким Чолжү, ШУА-ийн археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбар А.Энхтөр, Г.Батболд, “Курён дээврийн ваар” ХХК-ийн захирал Ким Бёнжү, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Мэдээллийн технологийн салбарын эрхлэгч Б.Отгонсувд нар илтгэл хэлэлцүүлсэн.

Танхимаар нийт 30 төлөөлөл оролцсон энэхүү семинараар салбарын мэргэжилтнүүдэд архитектурын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, сэргээн засварласны дараах тогтмол арчилгаа тордолгоо, тохижилтыг хэрхэн хийх, өнгө будаг сэргээх арга технологи, орчин үед хэрэглэж байгаа шинэ материал, технологийн мэдлэг олгосон.