Дундговь аймгийн Дэлгэрхангай, Өлзийт сумдын нутагт орших “баруун элгэний бичээс”, “дэл уулын 32 хүнт” зэрэг чулуун дурсгалуудаас хэв аван, гэрэл зургаар баримтжуулав

БСШУСЯамны харъяа СӨҮТөвийн 2019 оны Үр дүнгийн гэрээний 3.4 заасны дагуу ЗГ-ын 69 дугаар тогтоол “Чулуун соёлын өв” хөтөлбөрийн 2 дугаар заалт 2.1. Хэв, дардасыг авах, хуулбарыг хийж хадгалах; 2.1.1. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт орших Баруун Элгэний бичээс, 2.1.3. Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Дэл уулын хадны зургаас хуулбар авч гэрэл зургаар баримтжуулах ажлыг тус тус хийж гүйцэтгэлээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн

  • Д.Нямдорж (СБӨСЗГ ерөнхий сэргээн засварлагч)
  • А.Мөнгөнцоож (СБӨСЗГ сэргээн засварлагч)
  • Т.Сүхбаатар (СБӨСЗГ сэргээн засварлагч)
  • Э.Батжаргал (СБӨСЗГ сэргээн засварлагч)
  • Г.Бүрэнтөгс (СӨБСГ бүртгэл мэдээллийн санч)


Хугацаа,
маршрут
Улаанбаатар хот - Дундговь аймаг - Дэлгэрхангай сумын Баруун элгэний бичээс бүхий дурсгалт газар - Өлзийт сумын Дэл уулын 32 хүнт дурсгалт газар - Улаанбаатар хот гэсэн маршрутаар мэргэжлийн 5 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг 2019 оны 05 дугаар сарын 27 - оос 2019 оны 06 дугаар сарын 05 - ныг хүртэл нийт 10 хоногийн хугацаанд ажиллав. 

 Үр дүнд:
“Чулуун соёлын өв” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт орших Баруун элгэний бичээс, Өлзийт сумын нутагт орших Дэл уулын 32 хүнтийн дурсгалаас 1:1 хэмээжтэй хэв авч баримтжуулав. Уг дурсгалуудаас хэв авсан нь түүх, соёлын дурсгалуудыг бодит байдлаар хуулбар хийн архивлан хадгалах, үзмэр болгон ашиглах бүрэн боломжтой болов. Мөн “Чулуун соёлын өв” хөтөлбөрийн хүрээнд 12 сард зориулан дэглэгдэх үзэсгэлэнд зориулан уг хэвээс хуулбар авч үзмэр хийж байршуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Эдгээр дурсгалын баримтжуулалтаас цаашдын судалгаанд ашиглах 240 орчим гэрэл зургийн файл, 2 GB цахим файл үүсгэн УНБМСангын журмын дагуу дугаарлан архивлан хадгалав.

  • Баруун Элгэний бичээс: “Чингис хаан” дээд сургуулийн эрдэмтэн багш нар Өвөрмонголын Их сургуулийн багш нартай хамтран судалгаа хийжээ. Эртний ханз үсэг судлалаар Хятадад нэрд гарсан судлаачдыг урьж хамтран Ононгийн сав, Дэлгэрхангай сумын орчимд археологийн судалгаа хийж, чулуун зэвсгийн үе, 40 мянган жилийн өмнөх бууцыг олж илрүүлсэн байна.  Энэ бичээсэнд Өмнөд Хүннү, Умард Хүннү хэрхэн байлдсан тухай, тухайн тулааныг  хэн удирдсан, хэдий хэмжээний хор хохирол учирсан талаар бичсэн байна.
  • Дэл уулын хадны зураг: Түүх, соёлын дурсгалыг судлах анхны шанг 1960 онд А.П.Оклапдников, Д.Дорж нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн шинжилгээний ангийнхан татжээ. Тэр цагаас хойш гадаад дотоодын олон судлаачид Дэл уулын дурсгалт газар очиж судалгааг үргэлжлүүлэн хийсээр өдийг хүрчээ. 1990-ээд оноос МУИС-ын Түүхийн тэнхимийн багш профессор Д.Хүүхэнбаатар уг дурсгалт газарт ажиллахдаа руни бичиг, хадны зургийн талаар эрдэм шинжилгээний нийтлэл бичиж эрдэмтэн судлаачдын сонорт хүргэжээ. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж, эрдэм шинжилгээний ажилтан Н.Батболд нарын бүрэлдэхүүнтэй шинжилгээний анги “Дэл уулын баруун, зүүн Билүүний хадны зургаас 50 гаруй зургийг хэсэгчлэн хуулбар авч 2005 онд нэгэн сэдэвт ном болгон хэвлүүлсэн байна. 2006 онд Б.Батсүрэн, Д.Хүүхэнбаатар нар “Дэл уулын хадны нэгэн зургийн тухайд” нэртэй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн нь 1995 онд “Монголын эртний түүх, соёлын дурсгалтай танилцах” дадлага хийж байх үеэр олсон Дэл уулын Зүүн билүүний амны дунд биеийн Хөтөл Билүүний худаг болон задгай устай булгаас баруун хойд зүгийн худгийн ойролцоо 3-4 км зайд 19х26 см харьцаатай хадан дээр морь унасан 8 хүн, нэг тэмээг хурц үзүүртэй мэсээр сийлсэн хадны зураг илрүүлэн олсноо Дэл уулын түрэг, хятад бичигтэй холбон үзэж, түрэгийн цэргийн хэргийг харуулсан хадны зураг бололтой гээд VII зууны хоёр дугаар хагаст Төв Азид нөлөөгөө тогтоосон тэлэ буюу түүний нэг том салбар аймаг болох уйгурууд бүтээсэн гэсэн таамаглал дэвшүүлсэн байна [2006, 28-41].
web1.JPG
 
 
delweb4 (2).JPG
 
delweb2.JPG
 
 
delweb4 (1).JPG