2019 онд явуулсан палеонтологи, археологийн тайлан мэдээллийг хүлээн авлаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/233, А/340 дугаар тушаалаар Палеонтологи, археологийн авран хамгаалах болон эрдэм шинжилгээний хайгуул, малтлага судалгаа хийх жагсаалтыг баталсан байна. Тус жагсаалтаар Палеонтологи, археологийн авран хамгаалах судалгаа явуулах 8 байгууллага, эрдэм шинжилгээний хайгуул, судалгаа хийх 70 шинжилгээний ангид зөвшөөрөл олгожээ.
Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон Соёлын өвийн судалгаа хийх журмын дагуу Палеонтологи, археологийн судалгаа хийсэн байгууллагууд 2019 оны тайланг 2 дугаар 15-ны дотор Мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн байна. Зөвшөөрөл авсан 9 байгууллагын эрдэм шинжилгээний хайгуул, малтлага хийсэн 56 шинжилгээний ангийн тайлан, авран хамгаалах хайгуул, малтлага хийсэн 52 тайланг БСШУСЯ-ны Инновацийн хэлтсээс 2020 оны 19/2002 тоот албан бичгээр Соёлын өвийн үндэсний төв дэх Соёлын өвийн УНБМСанд ирүүлээд байна.
БСШУС-ний сайдын 2019 оны А/233, А/340 дугаар тушаалын өгсөн зөвшөөрлийн дагуу Соёлын Өвийн Үндэсний төв дэх УНБМ санд ирүүлсэн тайлангийн бүртгэл
№ | Байгууллага | БСШУС-ын сайдын 2019 оны А/233, А/340 тушаалаар өгсөн зөвшөөрлийн тоо | БСШУСЯ-ны Инновацийн хэлтсээс Соёлын өвийн УНБМСанд ирүүлсэн тайлангийн тоо | Ирүүлээгүй тайлангийн тоо |
1. | ШУА-ийн Археологийн хүрээлэн | 36 | 32 | 4 |
2. | МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль | 3 | 3 |
|
3. | ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль | 4 | 2 | 2 |
4. | Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэн | 3 | 3 |
|
5. | Монголын Үндэсний музей | 5 | 5 |
|
6. | Улаанбаатарын их сургууль | 5 | 5 |
|
7. | Ховд их сургууль | 1 | 1 |
|
8. | ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн | 11 | 10 | 1 |
9. | Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургууль | 2 |
| 2 |
Нийт | 70 | 61 | 9 |