Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны газрын дарга, шинжээч нар салбарын байгууллага дээр ажиллав

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Соёл урлагийн бодлогын зохицуулалтын газрын дарга Б.Сэргэлэн, Соёл, урлагийн салбарын бодлогын зохицуулалт, соёлын хөдлөх өвийн асуудал хариуцсан шинжээч Б.Даваацэрэн нар 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Соёлын өвийн үндэсний төв дээр хүрэлцэн ирж “Ковид-19” халдварт өвчний үеийн дэглэм, өвчнөөс урьдчилан сэргийлж байгаатай танилцаж цаашид халдварт өвчний өндөржүүлсэн байдалд шилжсэн үед Соёлын өвийг хамгаалахаар хэрхэн ажиллах талаар санал солилцов.

Энэ үеэр байгууллагын ажлын төлөвлөлт, үйл ажиллагаанаас гадна Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан, соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах үйл ажиллагаа хийдэг манай байгууллагад зориулсан барилгын 2014 онд барьж эхэлснээс уг барилга баригдаж байгаа газарт дэд бүтцийн шугам сүлжээг Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам хамтран шийдвэрлэснээр энэ онд ашиглалтанд орох боломжтой болж байгаа талаар Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат танилцуулга хийв.

2020.04.28-04.02.jpg