ЕРӨНХИЙ СЭРГЭЭН ЗАСВАРЛАГЧ О.ОНОН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛААС "ШИЛДЭГ ИЛТГЭЛ"-ИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний төв музейд зохион байгуулагдсан Солонгосын хувцас судлалын нийгэмлэгийн 50 жилийн ойн Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Соёлын өвийн үндэсний төвийн Ерөнхий сэргээн засварлагч О.Онон, БНСУ-ын Чоннам үндэсний их сургуулийн профессор Ан Бу Ён нарын хамтран боловсруулсан илтгэл амжилттай хэлэлцэгдлээ.
Тэд “Бумбадайн хадны оршуулгаас илэрсэн дээл хувцасны сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалт болон хувцас судлалын түүхэн судалгаа” сэдвээр илтгэлээ танилцуулж, тус хурлын хамгийн нэр хүндтэй шагнал болох “ШИЛДЭГ ИЛТГЭЛ” (Best Paper Award)-ийг хүртлээ.
Энэхүү судалгаа нь хуралд оролцсон олон улсын эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татсан бөгөөд Монгол-Солонгосын судлаачдын хамтын ажиллагааны үр дүнд Монголын эртний нэхмэл эдлэлийн сэргээн засварлалт, судалгааны арга зүйг олон улсад таниулах, дараагийн шатанд гаргах чухал гүүр нь болж буйгаараа ач холбогдолтой юм.







