Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
Монгол Улсын соёлын биет бус өвийг хамгаалах чадавхийг бэхжүүлэх, үндэсний сургагч багш бэлтгэх сургалт: “Хамт олонд суурилсан бүртгэл”(II шат)танхимын сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эхлүүллээ.
Танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж буй энэхүү сургалтад ЮНЕСКО-гийн Зүүн Азийн олон салбар хариуцсан бүс нутгийн оффисоос болон Монгол Улсын Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат нар оролцож танилцуулга хүргэлээ.
Сургагч багшаар ЮНЕСКО-ийн итгэмжлэгдсэн зөвлөх багш А.Саруул, Ц.Цолмон нар хөтөлбөрт холбогдох илтгэл, сургалт танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Жинг Жан, захирал, CRIHAP (цахим нээлтийн үг)
Б.Даваацэрэн, Монгол Улсын Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат
Оролцогч, сургагч багш нарын танилцуулга
Оролцогчид
ЮНЕСКО-ийн итгэмжлэгдсэн зөвлөх багш А.Саруул
ЮНЕСКО-ийн итгэмжлэгдсэн зөвлөх багш Ц.Цолмон