Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг дүрс бичлэгээр баримтжууллаа

Соёлын өвийн үндэсний төвийн 2020 оны Үр дүнгийн гэрээний Гүйцэтгэлийн зорилтыг хэрэгжүүлэх 3.1.2.4-т заасны дагуу “Соёлын биет болон биет бус өвийн дүрс бичлэг, гэрэл зургийн мэдээллийн сан бүрдүүлэх” ажлын хүрээнд Монгол төрийн түүхийн музейд хадгалагдаж байгаа түүх, соёлын хосгүй үнэт 259 ширхэг дурсгалт зүйлийг гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулах ажлыг хийлээ. Тус музейн хосгүй үнэт үзмэрийн 255 ширхэг нь Их эзэн гүрний үед хамаарах ЗООС бөгөөд үлдсэн үзмэрүүд нь Чойбалсангийн эд зүйл болон Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан ханангийн агуйн ОЛДВОРУУД орсон болно. Энэхүү ажлыг СӨҮТ-ийн Соёлын өвийн бүртгэл судалгааны газрын Ерөнхий бүртгэл мэдээллийн санч Ш.Энхтуяа, Дүрс бичлэгийн оператор Д.Мөнхбаатар нар тус музейн ажилтнуудтай хамтран гүйцэтгэлээ.

2020.08.12.02.JPG