Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай соёлын өвийн дурсгалт газрыг хамгаалах ажлын төлөвлөгөө батлав
Соёлын өвийн үндэсний төв, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2016 оны 2016/19 тоот хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага 2020 онд Түүх, соёлын үл хөдлөх дурсгал, соёлын өвийн дурсгалт газрыг хамгаалах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө боловсруулан хамтран баталлаа. Дээрх төлөвлөгөөний дагуу Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын газрын хамгаалалтын бүсийг тогтоох арга зүйг шинээр боловсруулах, Түүх, соёлын үл хөдлөх дурсгал, соёлын өвийн дурсгалт газрын байршлыг хэмжиж, зураглах, хамгаалалтын бүсийг тогтоох, Түүх, соёлын үл хөдлөх дурсгал, соёлын өвийн дурсгалт газрыг газрын төлбөрөөс чөлөөлөх тухай заалтыг Газрын төлбөрийн тухай хуулийн төсөлд тусгах, Түүх, соёлын үл хөдлөх дурсгал, соёлын өвийн дурсгалт газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газартай давхцалтай эсэхийг шалгах, Түүх, соёлын үл хөдлөх дурсгал, соёлын өвийн дурсгалт газрыг улс, орон нутгийн тусгай хамгаалалтад авахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын байршлыг Газрын удирдлагын цахим мэдээллийн санд бүртгэх, Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, сургалт хийх зэрэг 8 үйл ажиллагааг дэс дараатай хэрэгжүүлэх юм.
Хамтарсан төлөвлөгөө