“Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх нь цахим сургалт амжилттай боллоо
“Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг
төгөлдөржүүлэх нь цахим сургалт
Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийн бүртгэл, судалгааны газраас “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх нь” сэдэвт цахим сургалтыг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулав.
Сургалтаар “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санг төрөлжүүлэн бүрдүүлэх нь”, “Соёлын биет бус өв, өвлөн уламжлагчийн бүртгэл”, “Сум, дүүргийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл”, “2020 оны үл хөдлөх дурсгалын статистик тоон дүнгийн талаар”, “Музейн үзмэрийн шилжилт хөдөлгөөн зохион байгуулалтыг бүртгэлд тусгах асуудал” зэрэг хичээлүүдийг зааж, соёлын өвийн бүртгэл, баримтжуулалтын мэргэжил, арга зүйгээр хангав.
Улс, аймаг, орон нутаг, нийслэлийн музей, 21 аймгийн Боловсрол, соёлын газрын соёл хариуцсан мэргэжилтэн, их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн соёлын өв хариуцсан ажил, мэргэжлийн 110 ажилтан, албан хаагчид энэхүү сургалтад оролцлоо.