ОХУ-ТАЙ ХАМТРАН СОЁЛЫН БИЕТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АРГАЗҮЙ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Оросын Холбооны Улсын Хиагт болон Улаан-Үд хотын Үндэсний төв номын сан, Түүхийн музей, Галерей, Угсаатан зүйн музейтэй хамтран 2025 оны 9 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны аргазүй, сэргээн засварлалт сэдэвт сургалт зохион байгууллаа.
 
Сургалтын хүрээнд археологийн олдвор болон уран зураг, цаасан эдлэл, даавуун эдлэл, соёлын өвийн бүртгэн баримтжуулалт, соёлын биет өвийн 3 хэмжээст баримтжуулалтын аргазүй, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, судалгааны аргазүйн чиглэлээр Хиагтын музей, Оросын сэргээн засварлагчдын холбоо болон академич В.А.Обручевын нэрэмжит Хиагтын орон нутгийн музейн сургууль, Улаан-Үд хотын Түүхийн музей, Угсаатан зүйн музейн, Уран зургийн галерей, Москва хотын Урлагийн дээд сургууль, Барилгын их сургуулийн мэргэжилтэн албан хаагч, мэргэжлийн ангийн оюутан залууст онол практик хосолсон хэлбэрээр сургалт зохион байгуулав.
 
Сургалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ОХУ-ын Хиагт хотын музей, Төв Азийн түүх болон соёл судлалын сектор, Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол, буддын шашны, төвд судлалын хүрээлэнгийн хамт олонд гүн талархал илэрхийлье.