“МОНГОЛЫН ҮЕИЙН ХҮН ХӨРӨГ – XIII ЗУУН” ҮЗЭСГЭЛЭН

2026 оны 08 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд UNCCD COP17-ын “Ногоон бүс”-д “Монголын үеийн хүн хөрөг-XIII зуун” сэдэвт үзэсгэлэнг олон нийтэд толилууллаа.
 
Үзэсгэлэнгээр XIII зууны Монголын эзэнт гүрний үеийн нүүдэлчдийн ахуй амьдрал, хувцас хэрэглэл, шашин шүтлэг, соёлын онцлогийг гадаад, дотоодын зочдод Бүртгэл, мэдээллийн газрын мэргэжилтэн Н.Баасансамбуу үзэсгэлэнгийн агуулга, үзмэрийн талаарх мэдээллийг монгол, англи, япон хэлээр тайлбарлан хүргэв.
 
Тус үзэсгэлэнг 100 гаруй мянган хүн үзэж сонирхсон нь Монголын түүх, нүүдлийн соёл, өв уламжлалыг олон улсын зочид, төлөөлөгчдөд таниулан сурталчлах, соёлын өвийн үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.