ХУБИЛАЙ ХААНЫ УСАН ФЛОТЫН МАЛТЛАГА СУДАЛГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төв, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Хархорум музей болон Япон Улсын Мацү-Үра хотын Усан доорх археологийн судалгааны төвтэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 24-29-ний хооронд Такашима арлын далайн археологийн дурсгалын бүсэд явуулсан усан доорх археологийн судалгаанд хамтран оролцлоо.
Энэ хүрээнд 2023 онд олдсон хөлөг онгоцыг бүрэн малтах судалгаа хийгдсэн бөгөөд 100 орчим олдвор олж илрүүлсний дотор ахуйн хэрэглээ, тоглоом наадгайтай холбогдох эд өлгийн зүйлс буюу “ясан даалуу” зэрэг онц сонирхолтой олдворууд багтаж байна.
Их Монгол гүрний довтолгоон, Хубилай хааны усан флотын түүхэн дурсгалт газар болох Такашима арлын энэхүү судалгаанд Монголын судлаачдын баг анх удаа хамрагдаж, 18.3 м гүнээс олдсон хөлөг онгоцны малтлага судалгаанд Соёлын өвийн үндэсний төвийн Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын дарга М.Оюунтулга, Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын шинжээч Б,Амгаланбат нар шумбаж оролцлоо.
1980 онд эхлүүлсэн малтлага судалгааны явцад хөлөг онгоц илэрсэн энэхүү дурсгалт газруудтай биечлэн танилцаж, усан доорх археологийн малтлага судалгааны аргазүйд суралцсан бөгөөд цаашид усан доорх археологийн судалгаанд судлаач, мэргэжилтэн нэмж бэлтгэх талаар харилцан тохиролцлоо.
ARCHAEOLOGICAL EXCAVATIONS OF KUBLAI KHAN’S NAVAL FLEET CONTINUE
As part of a Memorandum of Understanding between the National Center for Cultural Heritage of Mongolia, the Institute of Archaeology of the Mongolian Academy of Sciences, the Kharakhorum Museum, and the Matsuura city Underwater Archaeology Research Centre, Mongolian researchers participated in underwater archaeological investigations at Takashima Island from 24 to 29 October 2026.
The research focused on a shipwreck discovered in 2023, yielding approximately 100 artefacts, including objects related to daily life and games, such as bone dominoes.
For the first time, a Mongolian research team took part in archaeological investigations at this historically significant site associated with the Mongol invasions of Japan and Kublai Khan’s Naval fleet. Two specialists from the National Center for Cultural Heritage of Mongolia, Oyuntulga.M and Amgalanbat.B, participated in the underwater excavation of the shipwreck at a depth of 18.3 metres.
The team also gained practical experience in underwater archaeological excavation methods at a site where shipwreck remains were first discovered during excavations initiated in 1980. The participating institutions agreed to continue cooperation in training specialists in underwater archaeology.














