ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХАМТ ОЛОН "ОРЧИН ҮЕИЙН ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ АРГУУД" СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Үндэсний төвийн 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4.3.7-д тусгагдсан “Хүүхэд хамгааллын чиглэлээр албан хаагчдад нөлөөллийн арга хэмжээ, сургалт зохион байгуулах” ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Захиргаа, удирдлагын газар, “Эцэг эхийн зөвлөл”, ХУД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэстэй хамтран ажилтан, албан хаагчдад зориулсан Гэр бүлийн боловсрол олгох цуврал лекцийн хоёрдахь сургалтыг “Орчин үеийн хүүхэд хүмүүжүүлэх аргууд” сэдэвтэйгээр 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Гэр бүл, тэр дундаа хосуудын харилцаа хүний амьдралд, үр хүүхдэд нь ямар нөлөө үзүүлдэг, гэр бүлийн харилцаа ажил албанд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг талаар нэн ойлгомжтой, сонирхолтой байдлаар зааж, хамт олонд мэдлэг олгосон Хан-Уул дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ахлах мэргэжилтэн Р.Бадамцэцэг, Салбар дундын хүүхдийн эрх, хамгааллын мэргэжилтэн Н.Энх-Оргил нарт талархал илэрхийлье.





