“ТЭРБУМ МОД” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНД МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 дугаар зарлиг, 2025 оны “Тэрбум мод тарих үндэсний хөтөлбөр зарлах тухай” 44 дүгээр зарлиг, Засгийн газрын 2021 оны “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 350 дугаар тогтоол, Уур амьсгалын Үндэсний хорооны 2023 оны “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний стратеги, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” 01 дүгээр тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ХЭГ/3189 дугаартай албан бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн хамт олон 2026 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мод тарилаа.
 
Чингэлтэй дүүргийн “Хоймор хайрхан”-д зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд тус Үндэсний төвийн 20 ажилтан, албан хаагч оролцож, байгаль дэлхийдээ 60 ширхэг мод суулгалаа.