НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Нийгмийн даатгалын ерөнхий газар, ХУД-ийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран Нийгмийн даатгалын хууль тогтоомж, Нийгмийн даатгал, түүний ач холбогдол, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж сэдэвт сургалт 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Тэтгэмжийн хяналтын байцаагч Т.Мөнх-Эрдэнэ, Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Ц.Азжаргал нарын удирдан зохион байгуулсан сургалтад тус Үндэсний төвийн ажилтан, албан хаагчид ирц бүрэн хамрагдлаа.




