СОЁЛЫН ӨВИЙГ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД СУРТАЛЧЛАН ТАНИУЛНА
Соёлын өвийн үндэсний төв нь чиг үүргийн хүрээнд “Оюун тэлэхүйн өв” ТББ-тай 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичиг нь Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид болон соёл урлагийн мэргэжилтнүүдтэй хамтран соёлын өвийг олон нийтэд таниулан сурталчлах, сургалтад суурилсан олон нийтийн танин мэдэхүйг дээшлүүлэх, тоглолт, танилцуулга хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулах зорилготой юм.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын дагуу Хангай, Баруун, Хойд, Төв, Зүүн, Говь, Улаанбаатарын гэсэн 7 бүсчлэлээр соёлын өвийг тухайн аймаг, сумдын хүүхэд залууст өвлүүлэн уламжлуулах, сурталчлан таниулах, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын хүрээллийг тэлэх чиглэлээр бидний ирээдүй болох хүүхэд, залуучуудад зориулсан алсын хараатай ажлуудыг хэрэгжүүлнэ.
Тодруулбал, талууд соёлын өв, соёлын өвийн тухай ойлголтыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд залуучуудыг татан оролцуулах, соён гэгээрлийн төслийг хөгжүүлэxэд шаардлагатай судалгааны материал, мэдээллийн сан, эx сурвалж, мэргэжилтнээр xангаx, соёлын өвийн сургалт, семинар, xурал, xэлэлцүүлэг, эвент зоxион байгуулаx, соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, сэргээх, шинээр нээн илрүүлэх, бүртгэх, залгамж чанарыг бэхжүүлэх, Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллах юм.


