ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 24 БАЙЦААГЧИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

Соёлын өвийн үндэсний төв Гаалийн ерөнхий газартай хамтран “Соёлын биет өвийг таньж тогтоох анхан шатны мэдлэг олгох нь“ сэдэвт сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СӨҮТ-ийн хурлын танхимд зохион байгууллаа.
 
Гурван хэсгээс бүрдсэн энэхүү сургалтад тус Үндэсний төвийн мэргэжилтнүүд “Соёлын өвийн ангилал, төрөл зүйл, зэрэглэл (Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн бүртгэлийн жишээгээр), “XRF рентген флуоресцентийн төхөөрөмжийн ажиллах зарчим”, “Элементийн судалгааны арга зүй”, “Цаасан суурьтай соёлын өвийг танин тодорхойлох аргачлал”, “Металл соёлын өвийг танин тодорхойлох аргачлал”, “Танка буюу Шүтээн зургийн эх бүтээл болон хуулбарыг ялган тодорхойлох аргачлал”, “Эртний торго, даавуун эдлэлийг орчин үеийн нэхмэлээс ялган таних аргачлал” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, сертификат гардууллаа.
 
Энэ удаагийн сургалтанд ГЕГ-ын 24 байцаагч хамрагдсан юм.