ОЮУТНУУД СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ТАНИЛЦАЖ, ПРАКТИК СУРГАЛТАД ХАМРАГДАВ
Соёлын өвийн үндэсний төв, Соёл урлагийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн 1-р курс, 2-р курс, эчнээ ангийн оюутнууд 2026 оны 10 дугаар сарын 28-аас 30-ны өдрүүдэд Үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, өнөө цагт соёлын өвийн салбарт ашиглаж буй дижитал багаж, тоног төхөөрөмжүүд дээр хэрхэн ажиллах практик сургалтад хамрагдав.
Оюутнууд практик сургалтын үеэр түүх, соёлын дурсгалт зүйлсд XRF буюу рентген флюресценцийн аргаар шинжилгээ хийж түүний химийн элементийн найрлагыг тодорхойлох, хэт улаан туяаны камерыг ямар зориулалтаар сэргээн засварлах, хадгалж хамгаалах ажилд ашиглаж болох, микроскопын шинжилгээгээр органик эдлэлийг эсийн түвшинд харж түүний гарал үүсэл, онцлогийг тодорхойлох гэх мэт өнөө цагт соёлын өвийн салбарт өргөнөөр ашиглаж буй 30 гаруй багаж, тоног төхөөрөмжүүдтэй танилцлаа.













