“НАРНЫ БАЯР”-ЫГ ЮНЕСКО-ИЙН ДЭЛХИЙН ДУРСАМЖ ХӨТӨЛБӨРИЙН ОЛОН УЛСЫН ЖАГСААЛТАД БҮРТГЭСЭН БАТЛАМЖИЙГ ГАРДУУЛЛАА
Налайх дүүргийн Тайж хайрханы өвөрт зохион байгуулж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр Баян-Өлгий аймгийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газар болон өвлөн уламжлагчдын төлөөлөлд “Наурыз” буюу “Нарны баяр”-ын НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д бүртгүүлсэн батламжийг гардууллаа.
ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулган Бүгд Найрамдах Парагвай Улсын Асунсион хотноо 2024 оны 12 дугаар сарын 02-оос 07-ны өдрүүдэд хуралдаж, Монгол Улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ын оролцогч талуудын жагсаалтад нэмж бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч баталсан билээ. Ингэснээр "Наурызын баяр” 2025 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгэгдсэн юм.
Батламж гардуулах үйл ажиллагаа "Нүүдэлчин" дэлхийн фестиваль дахь Соёлын өвийн үндэсний төвийн ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн өргөөнд боллоо.






