СОЁЛЫН БИЕТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛИЙН ТУРШЛАГА СУДЛАХ, ОНОЛ-ДАДЛАГА ХОСОЛСОН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Соёлын өвийн салбарын албан хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий олон улсын туршлага судлах сургалтыг Соёлын өвийн үндэсний төвөөс санаачлан цувралаар зохион байгуулж байна.
Энэ удаагийн туршлага судлах сургалт арга хэмжээг 2026 оны 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Япон улсын Осака хотын Байгалийн түүхийн музейтэй хамтран зохион байгууллаа.
Сургалтад Говьсүмбэр аймгийн Боржигин өв музей, Шивээговь сумын соёлын төвийн дарга мэргэжилтэн, албан хаагчид хамрагдав.
Сургалтын хүрээнд Осака хотын Байгалийн түүхийн музей, Угсаатан зүйн музей, Осака хотын ордон музейн лабораторид онол дадлага хосолсон сургалтад оролцлоо.
Энэхүү сургалтаар соёлын биет өвийн дижитал баримтжуулалтыг бүтээлч үйлдвэрлэлд нэврүүлэх, соёлын биет өвийн материал судлал, үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, дурсгалт уран барилгын ландшафтын архитектур буюу гаднах талбай, газарзүй бүтэц, хүрээлэн буй орчин, нийгмийн зан үйл, гоо зүйн үр дүнг бий болгох хүрээлэн буй орчны төлөвлөлт хийх, лабораторийн бүрдүүлэлт, музейн үзүүллэг дэглэлт, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, хүрээлэн буй орчны судалгаа, болох “IPM-Integrated Pest Management” буюу хүрээлэн буй орчны тогтвортой орчин бүрдүүлэх, биологийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх судалгаа, олдвор болон үзмэрийн сав баглаа боодол, музейн үйл ажиллагаанд ашиглагдаж буй энтертайнмент чиг хандлага сэдвээр тус тус суралцаж, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухаан болон сэргээн засварлалтын чиглэлээр тулгамдаж буй асуудлын хүрээнд туршлага солилцов. Мөн энэхүү сургалтын хүрээнд Осака, Токио болон Шизүока, Эношима, Нара, Киото хотуудын түүх соёл, урлагийн цогцолбор бүхий дурсгалт газартай танилцаж соёлын биет өвийн хадгалалт хамгалалт, сэргээн засварлалтын туршлагатай танилцлаа.
Сургалтад дэмжлэг үзүүлсэн. Осака хотын байгалийн түүхийн музей, TENGIS TRADING.JP, ISHIKAWA KENSETSU Co.LTD компаниудын удирдлага хамт олонд талархал илэрхийлье.











