“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ (2026)-ИЙН ҮЕЭР ХАНБОГД – ШАР ЦАВ ГЕОПАРКИЙН АСРУУДААР ЗОЧЛООРОЙ.
2026 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж Хайрханы бэлд зохион байгуулагдах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нь Монгол Улсын соёлын биет бус өвийг хамгаалах, сурталчлах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах зорилготой.
Фестивалийн үеэр Монгол Улсын анхны геопарк болох Ханбогд – Шар цав геопаркийн үндсэн асар болон Говийн хоолны соёлыг таниулах асраар зочлохыг урьж байна.
Говийн бүсэд буюу Өмнөговь, Дорноговь аймгийн 4 сумын нутгийг хамарсан Ханбогд – Шар цав геопарк нь соёлын биет бус өв, тэр дундаа хоолны соёлоор баялаг билээ.
36, 37, 38 дугаар асраар зочилсноор:
Монгол Улсын анхны геопарк болон геопаркийн бүс нутгийн геологи, соёл, байгалийн өв төдийгүй соёлын биет бус өвийн талаар мэдээлэл авах
Мэргэжлийн тогоочдын Говийн онцлог хоол, хүнсний талаарх мастеркласст хамрагдах
Говийн онцлог идээ, ундааны амталгаа хийх
Геопарк болон соёлын биет бус өв, тэр дундаа хоолны соёлын харилцан хамаарлын талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх боломжтой.
Байршил: Налайх дүүрэг, Тайж Хайрханы бэл
Хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 21-23
Ажиллах цаг: Өдөр бүр 08:00 - 20:00
Хамтран ажиллагч байгууллагууд: ЮНЕСКО, Ханбогд – Шар цав геопарк, Дэмчог соёл, амралтын хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл
