СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДРӨӨР ҮНДЭСНИЙ ТӨВИЙН АЛБАН ХААГЧИД САЛБАРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Соёл, урлагийн ажилтны өдрөөр мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж нэр бүхий албан хаагчдыг салбарын шагналаар урамшууллаа.
 
Соёлын өвийн үндэсний төвийн Бүртгэл, мэдээллийн газрын Соёлын биет бус өв хариусан Бүртгэл, мэдээллийн санч Г.Туул Соёлын тэргүүний ажилтан, Сэргээн засварлах газрын Монгол зураг сэргээн засварлагч Д.Ананд, Уран баримал сэргээн засварлагч Б.Намжуур, Археологийн олдвор сэргээн засварлагч Э.Энхмөнх нар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны “Жуух бичиг” тус тус хүртлээ.
 
Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн 09 дүгээр сарын 2 дох долоо хоногийн ням гаргийг үндэсний хэмжээнд “Соёл, урлагийн ажилтны өдөр” болгон 1993 оноос хойш уламжлал болгон тэмдэглэж иржээ.
 
Үндэсний оюун санааны дархлаа болсон түүх, эх хэл, соёл урлаг, зан заншил, өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билиг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсаар ирсэн соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагч, уран бүтээлч, эрдэмтэн судлаач, өвлөн уламжлагч та бүхэндээ Соёл, урлагийн ажилтны өдрийн баярын мэндийг хүргэе.