“МОНГОЛ БИЙ БИЕЛГЭЭ” НОМЫН ДЭЭЖИЙГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧДАД ГАРДУУЛЛАА
ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн сан, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгээр хэрэгжсэн “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүтээсэн “Монгол бий биелгээ” бүтээлийн дээжээс өвлөн уламжлагчдад гардууллаа.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр Соёлын өвийн үндэсний төвийн өргөөнд зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд тус бүтээлийн зохиогчид болох Ш.Эрдэнэцэцэг, Ц.Цолмон нар монгол бий биелгээг өвлөн уламжилж, хойч үедээ өвлүүлэн үлдээж буй Ховд, Баян-Өлгий аймгийн нэр бүхий өвлөн уламжлагчдад өргөн барьсан юм.
Соёлын өвийг дэмжигч "Өв соёл" үйлдвэрийн хамт олонд талархал илэрхийлье.






