ОЛОН УЛСЫН “СОЁЛЫН ӨВИЙН ДИЖИТАЛ БОЛОВСРУУЛАЛТ” ХУРАЛД ТУС ҮНДЭСНИЙ ТӨВИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ОРОЛЦОВ
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ши-Ан хотод зохион байгуулагдсан “Соёлын өвийн дижитал боловсруулалт” олон улсын интернэт хуралд Соёлын өвийн үндэсний төвийн Сэргээн засварлах газрын Сэргээн засварлагч (уран зураг) Д.Ананд, Бүртгэл, мэдээллийн газрын Бүртгэл мэдээллийн санч (Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл хариуцсан) Ц.Марал нар оролцлоо.
2025 оны 9 дүгээр сарын 15-наас 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулсан тус хуралд 50 гаруй улс орон, бүс нутгаас 800 орчим оролцогч, мөн ЮНЕСКО, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл, Олон улсын музейн зөвлөл зэрэг есөн олон улсын байгууллага оролцсон юм.
Энэ үеэр БНХАУ-ын Соёлын өвийг хадгалж хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч байгууллагууд өөрсдийн шинэ дэвшилтэд Ai,VR,AR-д суурилсан технологиудаа танилцуулж, хуралд оролцогч олон улсын судлаачид өөр өөрсдийн орны жишээн дээр соёлын өвийн дижитал боловсруулалтын талаар санал бодлоо солилцов.






